Рок,попынхон “Ногоон ирээдүй”-д нэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Рок,попынхон “Ногоон ирээдүй”-д нэгдэнэ

“UBS” телевизээс санаачлан зохиож буй “Ногоон ирээдүй” төслийн нээлт маргааш Сүхбаатарын талбай дээр 19.00 цагт болох гэж байна. Хувьсал продакшны зохион байгуулж буй энэ хаврын хамгийн анхны гадаад талбайн шоунд “эко” элч болон “Монгол поп” урсгалыг санаачлан хөгжүүлэгч дуучин Д.Болд, Хаянаа, ВХ, хийлч Дээгий, Баярцэцэг, Ану, Маралжингоо, Эгшиглэн, Beatbox Бачка, “Royal beat”, “Nuans”, “L-Guards” хамтлаг, “Universe best songs” 2009, 2010 оны шилдэг оролцогчид ая дуугаа өргөн барих нь ээ. Мөн хэвлэлээр хамтлаг таран тэд гадаадад суралцах гэнэ ээ хэмээн яригдаад байсан шинэхэн хоёр “СТА”-тай  “Киви” хамтлаг “эко” элч болон тайзнаа дуулах аж. Ногоон ирээдүй зорилтот эко шоуг зохион байгуулагч “UBS” телевиз, БОАЖЯ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, ойн газар болон ерөнхий ивээн тэтгэгч “Pepsi” “Цэцэрлэгжилт” компаниуд  нэгдэн “Ногоон ирээдүйн төлөө хамтдаа” ажиллаж байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж