Шинэ ханиад дэлхий нийтэд заналхийлж байна

Хуучирсан мэдээ: 2013.05.03-нд нийтлэгдсэн

Шинэ ханиад дэлхий нийтэд заналхийлж байна

Хятадад гарсан шувууны ханиадны шинэ халдвар нь дэлхий нийтэд заналхийлэл болон хувираад байна хэмээн шинжээчид үзэж буйг BBC мэдээлэв.

Одоогоор энэ өвчнөөр 126 хүн өвдсөний 24 нь нас барж, олон хүн эмнэлэгт эмчлүүлж байна.

H7N9 вирүсээр үүсгэгдэж буй ханиад хүмүүсийн дунд хурдацтай тархаж байна. Эл өвчнийг эмчилж байгаа ч гүйцэд эдгэрэл авахгүй байна гэдгийг судлаачид онцоллоо.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын профессор Жон макКоли “Өвчний тархалт өвөрмөц байна” гэжээ.

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж