Ерөнхий сайд Н.Алтанхуяг Булганд ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2013.05.02-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Булганд ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Булган аймагт хоёр дахь өдрөө ажиллаж байна. Тэрбээр өчигдөр Булганы иргэдтэй уулзалт хийж, энэ хавар улс орон даяар эхлэх бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулж, тэдний асуултад хариуллаа. Аймаг бүрийг брэндтэй болохыг Ерөнхий сайд өчигдөр болсон аймгийн Засаг  дарга нартай хийсэн цахим уулзалтын үеэр хэлсэн бөгөөд булганчууд нутгаа ногоон хөгжлийн загвар аймаг болгох хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр хэлж байлаа.

Байгалиа унаган төрхөөр нь хадгалан үлдэх энэхүү санаачилгыг бүрэн дэмжиж ажиллана гэдгээ Ерөнхий сайд илэрхийллээ. Сум хөгжүүлэх сангаас тус аймагт 500 сая төгрөг олгогдоод байгаа бөгөөд үүнд хамрагдах 180 төсөл ирсэн, эдгээрээс ажлын байр нэмэгдүүлэх, цаашид тогтвортой ажиллах төслүүдийг шалгаруулж дэмжинэ гэж тус аймгийн Засаг дарга хэлж байна.

Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлж буй ажлыг дэмжиж байна. Ил тод, нээлттэй байж, иргэдээ сонсож, тэдний саналыг авч ажилдаа тусгаж байгаа. Иргэдээ сонсдог, тэдний саналыг авдаг энэ тогтолцоо Булганд хэрэгжиж байгаа юм байна. Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчид асуудлаа шийддэг байсан бол өнөөдөр иргэдтэйгээ хамтраад хурлаа хийдэг болсон гэж иргэд хэлж байлаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Уньт-Тариалан чиглэлийн 88 км хатуу хучилттай автозамын ажлын явц, тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч, аж  ахуйн нэгжийн төлөөллүүдтэй уулзалт хийж, хаврын тариалалтын бэлтгэлтэй  танилцана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж