Амны хаалттай явахыг зөвлөв

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Амны хаалттай явахыг зөвлөв

Сүүлийн үед БНХАУ-д ДОХ-той төстэй өвчин гарч олныг түгшээгээд байгаа билээ. Манай иргэдийн өмнөд хилээр орж гардаг гол боомт бол Замын-Үүд. Шүүхийн шинэтгэлийн чуулга уулзалтад оролцож байгаа Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн ажилтны сэрэмжлүүлснээр бол иргэд энэ эрсдэлтэй үед хэдэн ээлжийн амны хаалт байнга биедээ авч явах хэрэгтэй юм байна. Хамгийн аюултай нь энэ өвчин шүлсээр дамждаг тул хүнтэй ойрын зайнаас ярилцах, хил, гаалийн ажилтантай харилцахдаа байнга амны хаалт хэрэглэж байхыг анхаарууллаа.Манай иргэд ачаа бараа зөөхдөө анхаараад эрүүл мэндээ хайхрахгүй байгааг тэрбээр хэллээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж