Ерөнхийлөгч чуулганыг хааж үг хэллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч чуулганыг хааж үг хэллээ

Хоёр хоног үргэлжилсэн “Шүүх эрх мэдлийн шинэчлэл шударга ёс” сэдэвт үндэсний чуулганы хаалтын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Түүхийн сайн нь ч муу нь ч миний багш гэж үг бий. Бид бүхний хоёр хоног хуралдсан хуралдаанд сайнаас суралцахыг сургасан байх. Хүмүүс шударга амьдрах хэрэгтэй гэдгийг ойлгосон ийм цаг үед ирээд байна. Энэ бол бид бүхний 21 жилийн хугацаанд сурсан  зүйл. Зөв амьдрах гэдэг нь нэр төр юм гэх ойлголт бий болжээ. Энэ ойлголт чуулганы хугацаанд ч гарсан байна. Газар бүхэнд энэ чуулганы тухай ярьж байна. Иймд бид Монголчууд даяар чуулсан гэсэн үг” хэмээв. Мөн нийтийн эрх ашигт ямар ч хувийн албан тушаалтны эрх ашиг захирагдах ёстой гэсэн байна.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж