Тариаланчид номын дуу сонслоо

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Тариаланчид номын дуу сонслоо

Завхан аймгийн эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд газар тариалангийн талаар тусгагдсан зорилтыг бүрэн хэрэгжүүлэх, эрчимжүүлэх зорилгоор Засаг даргын Тамгын газар, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтран аймгийн “Тариалан эрхлэгчдийн зөвөлгөөн”-нийг зохион байгууллаа.

Зөвөлгөөнд Улиастай сумаас 20 тариаланч, бусад сумдаас газар тариалан, бэлчээр хариуцсан мэргэжилтэн,  тариаланч зэрэг  нийт 100 хүнийг хамруулж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас газар тариаланийн салбарт хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Завхан аймагт төмс, хүнсний ногоо тариалах технологи, үр сортын бодлого, таримал ургамлын  өвчин хортон шавьж, хог ургамлаас хамгаалах талаар мэдээлэл хийж зөвлөлдөв.

Б.Мягмарсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж