
Зөвөлгөөнд Улиастай сумаас 20 тариаланч, бусад сумдаас газар тариалан, бэлчээр хариуцсан мэргэжилтэн, тариаланч зэрэг нийт 100 хүнийг хамруулж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас газар тариаланийн салбарт хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Завхан аймагт төмс, хүнсний ногоо тариалах технологи, үр сортын бодлого, таримал ургамлын өвчин хортон шавьж, хог ургамлаас хамгаалах талаар мэдээлэл хийж зөвлөлдөв.
Б.Мягмарсүрэн