Монголын хөлбөмбөгийн холбооноос өнгөрсөн долоо хоногт Шүүгчийн анхан шатны сургалт зохион байгуулжээ. Сургалтад нийт 22 залуу оролцогч хамрагдсан байна. Тэд хөлбөмбөгийн дүрэм, шүүгчийн үйл ажиллагааны дүрэм журмаас суралцаж, сургалтад амжилттай оролцсоныг гэрчилсэн батламж гардаж авсан бөгөөд удахгүй эхлэх Өсвөрийн ба Идэрчүүдийн цомын тэмцээнүүдэд шүүгчээр томилогдож, шүүгчийн ажлын гараагаа эхлэх ажээ.
Энэ удаагийн сургалтыг FIFA-гийн статустай шүүгч Б.Хаш-Эрдэнэ, МХБХ-ны Шүүгч Ч.Мягмаржаргал нар удирдаж явуулсан байна.
МОНГОЛЫН
ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО
ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО