Хойд Солонгосын Дээд шүүхээс АНУ-ын харьяат Кэннэт Ба /Ба Хун-хо/-д 15 жил хүнд хөдөлмөр эрхлүүлэх ял оноосон гэж “KCNA” агентлаг мэдээлжээ. Кэннэт Ба нь өнгөрсөн 2011 онд аялал, жуулчлалын зорилгоор Хойд Солонгост ирснийхээ дараа тус улсын Засгийн газрын эсрэг гэмт хэрэг өдүүлсэн хэргээр баривчлагдсан байна. Өдгөө 44 настай Кэннэт Ба нь өнгөрсөн арваннэгдүгээр сард Хойд Солонгосын зүүн хойд хэсгийн Расон боомт хотоос баривчлагдсан ба энэ хот нь Хятад болон тус улсын хоорондох эдийн засгийн онцгой бүс аж.
Одоогийн байдлаар Хойд Солонгос АНУ-тай цөмийн хөтөлбөрөө зогсоох талаар яриа хэлцэл хийхээр бэлтгэж байгаа тухай “Associated Press” мэдээлжээ.
Б.АНХТУЯА