
Иймд Нийслэлийн Засаг даргын А/48 дугаар захирамж болон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны А/118 дугаар захирамжын дагуу Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын үзлэг тооллогыг тус дүүрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 2-ноос эхлүүлжээ. Тус дүүргийн Татварын хэлтэс нь эхний дөрвөн сарын байдлаар авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараар 89251,0 мянган төгрөгийн татварын орлого бүрдүүлэхээс өнөөдрийн байдлаар 97945 тээврийн хэрэгслээс 894958,7 мянган төгрөгийг төвлөрүүлээд байгаа юм байна.
Баянзүрх дүүргийн Засаг даргын Дэд бүтэц, хот тохижилт хариуцсан орлогч дарга Т.Батцогтын хэлснээр, дүүргийн хэмжээнд уг ажлын явц өндөр байгаа аж. Мөн эл дүүрэгт гурван цэгт татварын нэг цэгийн үйлчилгээг түшиглэн татвар, төлбөр хураах ажлыг зохион байгуулж байгаа аж.