Хилари Даффын дэгжин гоёл

Хуучирсан мэдээ: 2013.05.02-нд нийтлэгдсэн

Хилари Даффын дэгжин гоёл

Сүүлийн үед хайртай бяцхан хүүдээ хамаг анхаарлаа хандуулж, гоёлын даашинз, өндөр өсгийтөөс татгалзах болсон Хилари Дафф ээж болсноосоо хойш анх удаа телевизийн шууд нэвтрүүлэгт оролцсон байна. Энгийн атлаа эрхэмсэг төрхийг илтгэх дэгжин ягаан даашинзаар гангарсан Хилари NBC-ийн алдарт “Today” шоунд уригдсан нь энэ аж. Тэрээр шоунд оролцхоос өмнө багагүй сандарч студируу очих замдаа нүүр бүдалт, үснийхээ засалтыг байн байн толинд харсаар ирсэн тухайгаа хошигнон ярьжээ.

Харин түүнийг NBC-ийн нэвтрүүлэгт оролцохоор ирэхэд телевизийн гадна нь аль хэдийнэ шүтэн бишрэгчид нь цуглаж гэрэл зургийг дарж, гарын үсгийг нь авахаар цугласан байжээ. Түүнийг фэнүүд болон үзэгчидтэйгээ халуухан яриа өрнүүлж байх зуур 13 сартай бяцхан Лука хүү нь аав Майкийн хамт ээжийнхээ оролцсон шоуг гэртээ үзсэн байна. Харин Хилараргийн хувьд шоуны үеэр хувийн амьдрал тэр дундаа ээж болсон талаараа ярилцахаас гадна сүүлийн үейин уран бүтээлүүдээсээ сонирхуулсан гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж