Японы Засгийн газар “Tepco”-г нөхөн олговор олгохыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Японы Засгийн газар “Tepco”-г нөхөн олговор олгохыг шаардлаа

Японы Засгийн газар газар хөдлөлтөөр сүйдсэн цөмийн эрчим хүчний компаниас хохирогчдод цөмийн алдагдлын нөхөн олговор олгохыг шаарджээ.
Фукушима Даичи цөмийн станцаас 30 км радиуст амьдарч байсан  48 мянган ард иргэд  нөхөн олговор авах эрхтэй юм. Дэлбэрсэн цөмийн эрчим хүчний станцын оператор компани “Tepco” одоо ч цөмийн алдагдлыг арилгахаар хичээж байгаа билээ.  Японы Засгийн газрын нарийн бичгийн дарга Юки Эдано гамшигт нэрвэгдэж, орон гэргүй болсон хүмүүст “Tepco” яаралтай нөхөн олговор олгох хэрэгтэй байна” гэжээ. Урьдчилсан тооцоогоор газар хөдлөлтөөс үүдэлтэй цацраг идэвхит туяаны бүсэд оршин суугч нэг өрхөд өгөх нөхөн олговрын хэмжээг нэг сая иен болох ажээ.
“JP Morgan”-ы судалгаагаар “Tepco” энэ оны сүүл хүртэл хоёр сая иен буюу 24 тэрбум ам.доллар нөхөн олговорт өгөх бололтой. “Tepco” болон Японы Засгийн газар нөхөн олговор олгохгүй  байна гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа гэнэ.
Газар хөдлөлтийн гамшиг болон цөмийн алдагдлын бүсээс орон гэрээ орхин нүүсэн хүмүүс түр хоргодох байранд амьдраад сар гаран болж байгаа юм.
Газар хөдлөлт, цунамийн гамшгийн үеэр 13,538  хүн амиа алдаж, 14,589  хүн сураггүй алга болсон. Одоогоор 150 мянга гаруй хүн орон гэргүй байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж