Ю.Тимошенког дахин шүүнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.02-нд нийтлэгдсэн

Ю.Тимошенког дахин шүүнэ

Түүнийг баривчилсан нь хуулийн алдаатай шийдвэр байсан гэдгийг өмгөөлөгч нь баталжээ.

Энэ талаар Европын Хүний эрхийн шүүхийн цахим хуудаснаа мэдээлсэн байна.

Өнгөрсөн сарын 20-ны өдөр Европын Хүний эрхийн шүүх түүнийг дахин шүүх ёстой хэмээн үзэж буйгаа Украины талд мэдэгдсэн байна.

Түүнийг ОХУ-тай байгуулсан байгалийн хий нийлүүлэх гэрээг хийхдээ албан
тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр баривчилж, Ерөнхий сайдын
албан тушаалаас нь чөлөөлсөн.

Украины эрх баригчид Ю.Тимошенког баривчлахдаа Хүний эрхийг хамгаалах
Европын конвенцийн хэд, хэдэн заалтыг зөрчсөн гэдэг дүгнэлтийг гаргасан
байна. Тиймээс энэ сард түүнийг дахин шүүх, хэргийг хэлэлцэх талаар
хүсэлт тавьжээ.

Европын Хүний эрхийн шүүхээс түүнийг “Улс төрийн хэлмэгдэгч” хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн аж.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж