С.Баяр гишүүнийг од эрхэс ивээлдээ авна

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

С.Баяр гишүүнийг од эрхэс ивээлдээ авна

Билгийн тооллын 12. Нэг цагаан мэнгэтэй цагаан хулгана өдөр. Энэ өдөр
үсчингээр орох хэрэггүй хэмээн эрхэм гишүүдэд зөвлөе. Учир нь үсээ
засуулбал өвчин эмгэг ирнэ хэмээн дорнын зурхайд буужээ. Өнөөдөр луу
жилтэй Ц.Даваасүрэн, С.Оюун, бич жилтэй С.Баяр, Ц.Нямдорж нарын гишүүдэд
ээлтэй өдөр. С.Баяр гишүүн эл өдөр хэвлэл мэдээлэл, хууль, шүүхийн
байгууллагынханд тайлбар өгөхөд гэмгүй. Бар жилтэй С.Ламбаа,
Ц.Баярсайхан, туулай жилтэй Л.Гансүх, С.Эрдэнэ нар биеэ энхрийлж, аливаа
үйлд хянуур болгоомжтой хандах хэрэгтэй. Эл өдөр хариуцлага алдсан,
үүрэг даалгавраа биелүүлээгүй хүмүүст хариуцлага тооцоход сайн. Харин
аливаа зүйлийн гарах үр дүнг урьдчилан таамаглаж дүгнэлт гаргах
хэрэггүй. Учир нь та бүхний буруу байх магадлал маш өндөр байна.

Улс төрийн зурхай


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж