Форд Мьянмарт салбараа нээнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.02-нд нийтлэгдсэн

Форд Мьянмарт салбараа нээнэ

АНУ өнгөрсөн оны тавдугаар сард Мьянмарын эсрэг хөрөнгө оруулалтын хоригоо цуцалсан бөгөөд автомашин үйлдвэрлэгч “Форд” компани тус улсад салбараа нээх болсноо албан ёсоор зарлав.

Тус улсын “Capital Diamond Star Group” корпорацитай хуучин нийслэл болох Янгонд үзэсгэлэн, худалдаа явуулах цогцолбор байгуулах гэрээ байгуулжээ.

Мьянмар улсад ардчиллын реформ болсноос хойш өнгөрсөн онд гаднын олон орон тус улсын эсрэг хоригоо цуцалсан юм. Олон жилийн туршид үйлчилгээний салбар орхигдсон тус улсын зах зээлд нэвтрэн орж, бизнес хийхийг гаднын олон компани сонирхох болсон.

“Манай компанийн хувьд Мьянмарт асар их боломж буйг харж байгаа бөгөөд энэхүү сэтгэл хөдлөм зах зээлийн шинэ хэрэглэгчдэд хүрч үйлчлэхийг бид тэсэн ядан хүлээж байна” гэж тус компанийн Ази, Номхон далайн бүсийн менежер Давид Вестермен хэлжээ.
 

Р.ГАНТУЛГА
Эх сурвалж: www.MongolianEconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж