Бид өмнөх дугаарууддаа Хан-Уул дүүргийн ХV хорооны нутаг дэвсгэрт орших “Дөрвөн уулын цэцэрлэг” хорооллын оршин суугчид газрын маргааны асуудлаас болж хохирч байгаа тухай мэдээлсэн билээ. Мөн уг мэдээлэлдээ анх оршин суугчдын барилгыг Япон маягаар барьсан гэх “Суруга Монгол” компани иргэдтэйгээ хийсэн анхны гэрээгээ зөрчиж “Хурд” компанид ийм их хэмжээний газрыг ямар шугамаар єгсєн нь одоо хvртэл нууцлаг хэвээр байгаа талаар ч дурдаж байсан.
Учир нь тус хорооллын замын урд талд байдаг бусдын эзэмшлийн талбайд “Хурд” ХХК хууль бусаар 15-22 давхар орон сууц барихаар барилгын ажлаа хэдийнээ эхлүүлээд байгаа юм.
Тэгвэл эл хэргийн учрыг олох гэж оршин суугчид холбогдох албаны хvмvvсээс тодруулахад дээрх хэл ам болж буй газрын ерөнхий төлөвлөгөө болон газар эзэмших эрх нь 100 хувь “Суруга Монгол” компанийн нэр дээр байдгийг албаныхан нотлон хэлж байгаа юм.
Иймээс иргэд энэ хууль бус vйл ажиллагааг зогсоохын тулд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерєнхий сайд Н.Алтанхуяг, УБ хотын захирагч Э.Бат-Үүл нарт газрын асуудалтай холбоотой өргөх бичиг барихаар болжээ.
Харин тус хорооллын орон сууцанд манай нөлөө бүхий улстөрчид амьдардаг юм билээ. Дээрх хүмүүсийг оршин суугчидтай хэр санаа бодол нийлж байгаа эсэхийг сонирхоход иргэддээ доорх зүйлийг хэлж байсан байна. Тодруулбал “Та бүхнийг анхны зураг төлөвлөлтийн дагуу газраа авч үлдэх гэж байгааг чинь бид дэмжиж байна. Учир нь бид ч бас оршин суугчдын нэг хэсэг болохоор энэ хууль бус үйлдлийг таслан зогсоохыг хүсч байна. Мөн та бүхэнтэй адил бид бас иргэнийхээ үүргийн дагуу төр засгаас бодлогоор явуулж буй 100 мянган айлын орон сууцыг дэмжих ёстой хүмүүсийн нэг нь.
Учир нь бид төрийн өндөр албан тушаал хашиж эдгээр төслүүдийг дэмжиж хууль баталдаг хүмүүс шүү дээ. Тиймээс “Суруга Монгол” компани анх бидэндтэй гэрээ хийхдээ урд талбайд өндөр байшин барихгүй. Оршин суугчдын тав тухыг бодох үүднээс хаус барина гэж гэрээнд заасан байгаа. Иргэн хүний хувиар анх хийсэн гэрээгээ хэрэгжүүлээч гэдгийг л хүсэх байна. Учир нь манай хороолол газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүсэд байдаг. Мөн сул хайрга, чулуу, газрын хөрс гээд бүх зүйл нь өндөр барилга байгууламж барих зориулалтын газар биш гэж Япончууд хэлж байсныг бүгд мэдэж байгаа. Иймээс та нартай адилхан нэг санаа зорилготой байгаа шүү. Мөн ард иргэд биднийг зөв ойлгоосой” гэж хэлж байсан юм билээ.
Тэгэхээр нөлөө бүхий улстөрчид ч эл хууль бус үйлдлийг таслан зогсоохын тулд өөрсдийн чадах чинээгээрээ тусална гэж хэлсэн нь оршин суугчдад их л урам зориг өгч байгаа юм. Оршин суугчид “Энэ том талбайн цаад эзнээр манай нөлөө бүхий гурван улстөрчийн нэр явдаг юм билээ. Бид цаг нь болохоор энэ бүх хүмүүсийн нэрийг баримттайгаар олон нийтэд ил болгоно. Тэгээд ч энэ бүхний нотолгоо болгож нэлээд хүмүүстэй уулзаж баримт цуглуулах хэрэгтэй байна” гэж байв.
Ингээд эл газрын асуудлаар Хот байгуулалт дэд бүтцийн хяналтын албаны дарга Эрдэнэтуяагаас асуухад “Оршин суугчдын гомдлын дагуу эл ажлыг шалгах үүргийг Улаанбаатар хотын ерөнхий архитектур Н.Нацагдорж газар дээр нь очиж бүх холбогдох бичиг баримтыг нь шалгах үүрэг өгсөн.
Биднийг тухайн газар очиход “Хурд” компанийн ажил зогссон байсан тул талбайд байсан хүнд албан ёсны шаардах хуудсаа өгөөд байж байна. Бид ч их гайхаж байна л даа. Учир нь тус газрын зөвшөөрөл бүгд “Суруга Монгол” компанийн нэр дээр байдаг. Тэгээд ч энэ газар анхны зураг төслийн дагуу баригдахаар төлөвлөсөн хаусуудын төлөвлөгөө байгаа. Оршин суугчдын хэлж буй 4000 мянган айлын орон сууцны ерөнхий төлөвлөгөө манай дээр батлагдаагүй байгаа шүү дээ.
Ямартай ч бид “Хурд”, “Монгол Корпорэйшн” компаниудын бичиг баримтыг шалгах болно. Үнэхээр орон сууц барих төлөвөлөгөөтэй байсан бол бид мэдэх ёстой. Бидний мэдэхгүй ажил явагдаж байгаад гайхаж байна. Бид тус компаниудыг газар болон барилга барих бүх бичиг баримтаа авч ир гэж шаардсан байгаа. Тиймээс бичиг баримтыг нь нягтлан үзэж байгаад яах эсэхээ шийднэ. Одоо бол яг ийм байна гээд хэлэх зүйл алга. Үнэн гэвэл хууль бус барилгын ажил ямар ч зөвшөөрөлгүйгээр явагдаж байна” гэлээ.
Оршин суугчид болон албаныхан хууль зөрчиж бусдын газар барилга барьж байна гэдгийг олон удаа хэлж байгаа. Гэтэл “Хурд” болон “Монгол Корпорэйшн” компаниуд хууль бус үйлдлээ нуун дарахын тулд иргэдийг төөрөгдөлд оруулж 4000 мянган айлын орон сууц барихаар төлөвлөсөн гэж төрийн нэрийг барьж худлаа хэлж байгаа нь үнэхээр сонирхолтой. Энэ талаараа ч “Суруга Монгол” компани одоог хүртэл ямар нэгэн тайлбар хийхгүй байгаа нь олон хүний сонирхолыг татаж байгаа юм.
Тус компанийг улстөрчдийн нөлөөнд орж газрыг “Хурд” компанид зарсан байх магадлалтай гэж үзэх хүмүүс ч байна. Түүнчлэн “Хурд”, “МонголКорпорэйшн” компанийн удирдлагууд хотын ерөнхий төлөвлөгөөг өөрчлvvлэх гэж эрх мэдэлтэй албан тушаалтнуудтай уулзаад явж байгаа гэсэн. Энэ бүх хууль бус үйлдлийг зохион байгуулж буй газар нь “МонголКорпорэйшн” гэдгийг оршин суугчид хэлж байна.
Учир нь өөрсдийн хамтрагч болох “Суруга Монгол” компанийг улстөрийн томчуултай нийлж эл газарт хүч түрэмгийлэн хурднаараа алдартай “Хурд” компанийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр зарлалгүйгээр тендерт ялуулж барилгын гvйцэтгэгчээр авсан нь ямар нэгэн сэжмээр тус компанитай холбоотой болох нь нотлогдоод байна гэж үзээд байгаа юм.
Мөн иргэд “Бид энэ хороололд орон сууц авахын тулд банкны удаан хугацааны зээлд хамрагдаж өндөр хүү төлөөд явж байгаа. Тиймээс хэдэн мөнгөтэй хүмүүсийн халаасанд багтаж хохирмооргvй байна” гэдгээ удаа дараа хэлж байна билээ.
Ямартай ч бичиг баримтаа өдий хүртэл үзүүлж шалгуулаагvй байгаа дээрх компаниуд хууль бус үйлдэл гаргаж барилга барих нь хуульд хэр нийцтэй юм бол доо.
Бид дараагийн дугаартаа Хотын удирдлагуудтай уулзаж ямар шийдвэр гаргасныг нь эргэн мэдээлэх болно.
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"