People дэлхийн хамгийн сайхан хүмүүсийг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

People дэлхийн хамгийн сайхан хүмүүсийг нэрлэв

Америкийн People жил тутмынхаа дэлхийн хамгийн сайхан хүмүүсийн
жагсаалтыг гаргалаа. Топ жагсаалтыг дуучин бөгөөд жүжигчин 41 настай
Женнифер Лопес тэргүүлжээ. Түүний зургийг сэтгүүл хавтсандаа нийтэлсэн
байна.

People сэтгүүлийн сонголтод сэтгэл хангалуун буйгаа Лопес
мэдэгдээд өөрийн гадаад төрхдөө анхаарах нь түүний ажил амьдралын чухал
бөгөөд хөдөлмөр ихтэй үүрэг юм гэжээ.

Өмнө нь Лопес энэ
сэтгүүлийн сайхан хүмүүсийн тоонд тогтмол багтаж ирсэн ч зөвхөн энэ жил л
жагсаалтыг тэргүүлж байна. Өнгөрсөн жил People сэтгүүлийн хувилбараар
дэлхийн хамгийн сайхан эмэгтэйгээр жүжигчин жулия Робертс тоологдсон юм.
Лопес ч жагсаалтад байлаа.

Энэ оны дэлхийн хамгийн сайхан
хүмүүсийн тоонд Женнифер Лопесийн зэрэгцээ Рис Уизерспун, Жессика
Симпсон, Мэнди Мур, Зак Эфрон, Кэти Холмс, Сандра Баллок, Райан Рейнолдс
зэрэг хүмүүс орсон байлаа.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж