Жохарын гурван найзыг шүүжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.02-нд нийтлэгдсэн

Жохарын гурван найзыг шүүжээ

АНУ-ын шүүхээс өчигдөр Бостоны марафоны үеэр бөмбөг дэлбэлсэн хэргийн сэжигтэн Жохар Царнаевийн найз болох коллежийн гурван оюутныг шүүжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Жохар Царнаевийн коллежийн найзууд болох Казахтсан улсын харъяат Азамат Тазаяков, Диас Кадярбаев болон АНУ-ын иргэн Робел Филлипо нарыг цагдаагийн мөрдлөгт саад хийсэн гэх үндэслэлээр буруутган шүүсэн гэнэ. Цагдаа нарын мэдээлснээр Казахстаны оюутан залуус коллежийн дотор байрандаа байсан Жохарын “laptop” болон үүргэвчийг устгасан байна. Тиймээс тэднийг хэргийн нотлох баримт устгаж, цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаанд саад хийсэн гэх хэрэгт буруутган шүүсэн аж. Харин Робел Филлипогийн хувьд цагдаагийн мөрдөн байцаалтад худал мэдүүлэг өгсөн хэрэгт буруутгагдан шүүхийн хаалга татжээ. Гэхдээ Холбооны мөрдөх товчооноос дээрх гурван оюутныг Бостоны халдлагад холбоогүй гэдгийг тодотгосон байна.

Одоогоор шүүхээс оюутнуудын хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа ч тэд гэм буруутай нь тогтоогдвол Казахстан оюутнууд 250 мянган ам.долларын торгууль, тав хүртэлх жилийн хорих ял сонсох аж. Харин Филлипогийн хувьд 250 мянган ам.долларын торгууль болон найман жилийн хорих ял сонсох гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж