
Үнэхээр азын дугаартай, адилхан тоотой, төрсөн өдөр, утасны дугаарынхаа тоог машин дээрээ байлгах боломж байдаг бол хэн ч татгалзахгүй. Гэвч энэ боломжийг нь хэн нэгэн цагдаагийн газрын дарга, нөлөөтэй хэдхэн нөхөд л олгох эсэхийг шийднэ. Угтаа бол улс нь үүнийг нь илээр үнэлээд, мөнгөтэй чадалтай нь ав гээд өрсөлдүүлчихвэл. Гол нь азын дугаар авах гэсэн хүслийнхээ төлөө өгч буй сая сая төгрөгнүүд танихгүй даргын халаасанд биш улсын төсөвт ордог болчихвол болох нь тэр. Төрийн өмнөөс жаахан шуналтчихвал, энэ сайхан дугаарнуудыг авсан эрх нь “арван жил хүчинтэй” гээд хэдэн жилийн дараа дахиад наймаалсан ч яадаг юм.
Тэртэй тэргүй дугаарын наймаа, дугаараар өрсөлдөх өрсөлдөөн явж байгаа хойно бүхнийг нь нээлттэй л болгочихьё. Машин автоматаар сонгож өгснийг нь авья гэвэл үнэгүй л ав. Харин өөрөө сонголт хийгээд тэр нь байвал нэмж мөнгө төлөөд л ав. Азын дугааруудыг харин хэн нь бядтай нь шударгаар үнэ хаялцаад аваг. Үр дүнд нь хэдэн төгрөг улсын төсөвт маань орог.