“Барселона” талбайдаа бут ниргүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.05.02-нд нийтлэгдсэн

“Барселона” талбайдаа бут ниргүүллээ

Европын
хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн Аваргуудын лигийн финалд
өрсөлдөх багийн нэрс тодорлоо. Мягмар гаригийн шөнө Испанийн “Реал Мадрид”
болон Германы “Боруссия Дортмунд” багийн хариу тоглолт “Сантьяго Бернабеу”
цэнгэлдэхэд болж, “Дортмунд” финалд өрсөлдөх эрхээ авсан бол өнгөрсөн шөнө
“Барселона” болон “Байерн Мюнхен” багийн хариу тоглолт болж, “Бавари”-чууд
өрсөлдөгчөө буулган авлаа.

Мюнхен хотын
“Альянц Арена” цэнгэлдэхэд өнгөрсөн долоо хоногт болсон эхний тоглолтод “Байерн
Мюнхен” өрсөлдөгчөө 4:0 харьцаатай буулган авч, гайхалтай үр дүн үзүүлээд
байсан юм. Тус тоглолт хоёр багийн ирээдүйг бараг л шийдчихсэн байсан ч
талбайдаа гайхалтай тоглолт үзүүлж, “ид шид” бүтээж чаддаг “Барса”-гийн хувьд
итгэлийн гал бөхөөгүй байсан билээ. Гэвч өнгөрсөн шөнө “Кэмп Ноу” цэнгэлдэхэд
болсон хариу тоглолтод талбайн эзэд 0:3 харьцаатай ялагдал хүлээв. Тоглолтын
турш Арьен Роббен /48
/,
Жерар Пике /72
, авто гоол/,
Мюллер /76
/ нар гоолджээ.
Ийнхүү хоёр тоглолтын нийлбэрээр “Байерн Мюнхен” өнөө цагийн шилдэг клуб гэгдэж
буй “Барселона”-г 7:0 харьцаатай бут ниргэж, шигшээд өрсөлдөх эрхээ авлаа.

Өнгөрсөн жил
Аваргуудын лигийн цомын төлөө талбайдаа “Челси”-д дэндүү харамсалтай ялагдал
хүлээсэн шарх нь өдгөө ч аниагүй байгаа “Байерн” тавдугаар сарын 25-нд Английн
алдарт “Уэмбли” цэнгэлдэхэд нутгийн өрсөлдөгч “Боруссия Дортмунд”-тай аваргын
цомын төлөө өрсөлдөнө. Европын топ төвшний энэ тэмцээний финалд анх удаа
Германы хоёр баг шалгараад буй нь энэ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж