Эдийн засгийн чуулган болно

Хуучирсан мэдээ: 2013.05.01-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн чуулган болно

Орхон аймгийн Баян-Өндөр суман “Орхон 2013 Монголын эдийн засгийн чуулган” тавдугаар сарын 2-3-ны өдрүүдэд болно. Монголын Улсын Засгийн газар, Монголын эдийн засгийн чуулган, Орхон аймгийн Засаг даргын тамгын газар хамтран энэхүү чуулганыг зохион байгуулж байна.

Маргааш орон нутгаас ирж буй зочдыг хүлээн авах бөгөөд Эрдэнэт үйлдвэр, Ган бөмбөлөгийн үйлдвэр болон Эрдэнэт хивс үйлдвэртэй танилцах аялал болох аж.

Хуралдааны нээлтийн ажиллагаа тавдугаар сарын 3-нд болох бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээж үг хэлнэ.

Хуралдаан нэгдсэн хуралдаан 1 "Орхон аймаг -Эрдэнэт хот", нэгдсэн хуралдаан 2: "Орон нутгийн хувийн хэвшлийн өрсөлдөх чадвар", нэгдсэн хуралдаан 3: "Төр хувийн хэвшлийн хэлцэл", нэгдсэн хуралдаан 4: Орон нутгийн хөгжил ба “Эрдэнэт үйлдвэр” ХХК гэсэн шатлалаар явагдах бөгөөд дүгнэх хуралдаан хийснээр чуулган өндөрлөнө.

Чуулганы талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж