DZ man лекцээрээ залуусыг цэнгэн хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

DZ man лекцээрээ залуусыг цэнгэн хөгжүүлнэ

Олон улсын сэтгүүлч, философийн ухааны доктор, профессор Б.Дашзэвэг
өнөөдөр 16.00 цагт “UB Palace”-ын концертын их танхимд залуустаа
зориулан лекцээ толилуулах гэж байна. Тэрбээр “Яаж эрүүл саруул урт
наслах, яаж их юм сурч мэдэх, яаж амжилт бүтээл гаргах, яаж гадаад хэл
сурах, яаж алдар гавьяанд хүрэх вэ гэсэн сэдвээр залууст өөрийн
мэдлэгээс хуваалцаж цэнгэн хөгжүүлэх гэнэ. Түүний лекцэд Олон улсын
боловсролын сангийн багш Цэвэгмэджав урилгаар оролцох юм.

Өдгөө
60 насыг зооглож байгаа ч улс төр төдийгүй урлагийн салбарт хүч сорин DZ
man нэрээрээ уран бүтээл туурвин цомгоо хүртэл өлгийдөн авсан тэрбээр 
насандаа баймааргүй гэмээр чөлөөт сэтгэлгээтэй, хөгжмийн мэдрэмжтэй хүн
юм.  Монголын  залууст Electro, dance хөгжмийг мэдрүүлэн урлагийн
салбарт хүчин зүтгэж байгаа DZ man өөрийн бие даасан тоглолтоо хийхээр
төлөвлөөд байгаа ажээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж