Н.Хүрэлбаатар гадагш дүрвэсэн үү?

Хуучирсан мэдээ: 2013.05.01-нд нийтлэгдсэн

Н.Хүрэлбаатар гадагш дүрвэсэн үү?

Өмнөх Засгийн газрын Эрүүл мэндийн отгон сайдаар ажиллаж байсан Н.Хүрэлбаатар гадагш дүрвэн гарсан байж болзошгүй талаар баттай эх сурвалж мэдээллээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-ны үдшийн 23.50 цагт Улаанбаатараас хөөрсөн КАL буюу “Korean Air Lines” компанийн онгоцоор Н.Хүрэлбаатар гадагш гарсан байна.

Түүний талаар, тодруулбал, нууц хүү гэх залуугийн гэрээс сейфтэй их хэмжээний мөнгө алдсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байсан билээ. Сейфтэй мөнгөө алдсан гэх Н.Хүрэлбаатар гадагш дүрвэсэн нь үнэн бол хийсэн хэргээ булзааруулахаар ийнхүү явсан байж магадгүй хэмээн үзэх тал байгаа бололтой.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж