Н.Мөнхгэрэлийн дайрсан хүн амиа алдаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2013.05.01-нд нийтлэгдсэн

Н.Мөнхгэрэлийн дайрсан хүн амиа алдаагүй гэв

Булган
аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга
согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ санаатайгаар хүн дайрч, амь насыг нь
хөнөөсөн тухай ЦЕГ-аас өнөөдөр мэдээлсэн.

Энэ тухай Булган
аймгийн ИТХ-ын дарга Батсайханаас тодруулахад “Хишиг-Өндөр сумын
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Мөнхгэрэл тус сумын иргэнийг 
дайрсан нь үнэн. Гэхдээ дайрсан хүн нь амиа алдаагүй, одоогоор нийслэлд
эмнэлэгт хүргэгдэн, эмчлүүлж байгаа” гэв.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж