Тэмцээний нээлтийн ажиллагаанд Монгол улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Идэвхтэн, яамны элчин зөвлөх С.Банзрагч, хоёрдугаар нарийн бичгийн дарга Ц.Тунгалаг, ЗБХ-ны дэд дарга, МОСХ-ны ЕНБДарга Д.Жаргалсайхан, МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан, ЗБХ-ны НБДарг, ССАЖЯ-ны мэргэжилтэн Д.Эрдэнэсүрэн нар болон бусад албаны хүмүүс оролцож баг тамирчдад спортын өндөр амжилт хүсчээ.
Ширээний теннисний төрлийн тэмцээнд эмэгтэй 13 тамирчин гурван бүсэд, эрэгтэй 20 тамирчин дөрвөн бүсэд тус бүр хуваагдан, сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй 59, эрэгтэй 140, шатрын төрөлд нийт 45 тамирчин тус тус өрсөлдөж хурд хүч, авхаалжаа сорьж байна.
Тэмцээний шүүгчээр Спортын мастер Б.Жаргалсайхан, Спортын мастер Г.Нямдорж нар ажиллаж байгаа ба оролцогч багууд тэмцээнд ихээхэн бэлдэж ач холбогдол өгч байгаа нь тэдний тоглолтоос харагдаж байна.
“Универсиад” III наадмын Европийн бүсийн аваргууд тавдугаар сарын 2-ны өдөр тодрох ба их наадмын медаль, өргөмжлөл, мөнгөн шагналыг хүлээн авах ажээ.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО