Нүүрснээс 57 тэрбумын татвар авчээ

Хуучирсан мэдээ: 2013.05.01-нд нийтлэгдсэн

Нүүрснээс 57 тэрбумын татвар авчээ

Энэ
оны нэгдүгээр улирлын байдлаар нүүрсний салбараас 57 тэрбум 134 сая төгрөгийн
татварыг улсын төсөвт оруулжээ.  2013 оны
Төсвийн тухай хуульд нүүрснээс 466,1 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр
тусгасан. Ингэснээр эхний улирлын байдлаар нүүрсний салбараас төсөвт
төвлөрүүлэх орлого дөнгөж 12,2 хувьтай байгаа юм.

2013
оны төсөвт 30 сая тонн нүүрс экспортлохоор тооцсон. Мөн “Эрдэнэс Тавантолгой”
компанийн экспорт хоёр дахин нэмэгдэнэ, нийт экспортын гуравны нэгийг угаасан
нүүрс эзэлнэ гэж таамаглажээ. Харин эхний улиралд 3,4 сая тонн нүүрс
экспортлоод байна. “Эрдэнэс Тавантолгой” гурван сар экспортоо зогсоосон,
угаасан нүүрс экспортлогч “Энержи Ресурс” саяхнаас мөн л экспортоо зогсоосон,
нүүрсний үнэ өсөх хандлага байхгүй байгаа зэрэг нь нүүрсний экспорт, түүнээс
олох татвар төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх магадлал өндөр байгаа харуулж
байна.

С.БОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж