АН Их хурлаа хуралдуулна

Хуучирсан мэдээ: 2013.05.01-нд нийтлэгдсэн

АН Их хурлаа хуралдуулна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн долоо хоногт хуралдаад тавдугаар сарын эхний арав хоногт багтаан Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааныг хийж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах ёстой гэсэн чигийг намын удирдах шатанд өгөөд байсан билээ. Тэгвэл тус намаас Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулсны дараа залгуулан намын Их хурлыг хийх чиг барих болжээ. Эдгээр хурлуудыг хэдний өдрүүдэд хийх талаараа Ардчилсан намынхан маргааш болох “4:11 сэтгүүлчидтэй уулзах цаг” уламжлалт хуралдааныхаа үеэр тодорхой мэдээлэх аж. Тус намын хувьд сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригийн 11.00 цагт “4:11 сэтгүүлчидтэй уулзах цаг” хуралдааныг хийж, уламжлал болгосон. Энэ удаад тус хурал "Central Tower"-ын 17 дугаар давхарт болох юм байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж