
Евро бүсийн ажилгүйдэл анх удаагаа 12 хувиас дээш гарч анти рекорд тогтоолоо. Яг одоогийн байдлаар европ даяар 19,2 хүн ажилгүй байгаа гэсэн судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилээс хойш 1,7 сая хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн гэсэн үг юм. Тэр дундаа залуусын ажил эрхлэлт 27 хувиар өссөн нь таагүй үзүүлэлт юм. 3,6 сая залуус идэвхтэй ажил хайгчдын тоонд оржээ. Евро бүсийн залуусын дундах ажилгүйдлийн тэн хагасыг Грек, Испанийн ажилгүйдлийн өсөлт эзэлж байгааг Европийн статистикийн хүрээлэнгээс гаргасан байна. Европийн ажилгүйдэл ийнхүү шинэ амжилт тогтооход Испанийн ажилгүйдэл нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Испанийн ажилгүйдэл сүүлийн 37 жилд байгаагүйгээр өссөн нь ийнхүү дүн өндөр гарахад нөлөөлжээ. Евро бүсийн шилдэг эдийн засагчид энэ сарын дундуур хямралыг хэрхэн гэтэлгэх, ажилгүйдлийг бууруулах талаар томоохон хурал зохион байгуулах юм байна. Үүнээс гадна нэг сайхан мэдээлэл байгаа нь сүүлийн нэг жилийн хугацаанд 17 улсын инфляци 1,2-1,7 хувийн уналттай гарчээ. Энэ нь 2010 оноос хойш гарч байгаагүй амжилт билээ.
Б.СҮХ