
УИХ-ын гишүүн С.Баярцогт УИХ-ын дэд даргын албанаас өнгөрсөн пүрэв гаригт чөлөөлөгдсөнөөр шинээр УИХ-ын дэд даргыг томилох шаардлага үүсээд байгаа юм. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдаад УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, санал нэгдсэн билээ.
Одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар хэлэлцэж байна.
Г.ДАРЬ