Харин 2011 оннос эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Үндэсний номын сангийн үйл ажиллагааг дэмжиж, эрдэм шинжилгээний уншлагын танхимыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит болгож, тус танхимын үйлчилгээнд дижитал ном унших системийг боловсруулан хэрэгжүүлснээр Үндэсний номын сангийн үйлчилгээ дижитал хэлбэрт шилжих том алхам, хөрөнгө оруулалт болжээ.
Төслийн хүрээнд уншлагын танхимыг засаж тохижуулах, хяналтын камерын систем, ном хэвлэлийг сэргээн засварлах сэргээн засварлалтын зориулалттай вакум ширээ, бэхжүүлдэг, нуруулдагч шилэн пресс, вакум машин, нөхөлтийн машин, орчин үеийн хэвлэмэл номыг сканнердах ScanRobot 2.0, гар бичмэл судар ботийг сканнердах BookEye 4, сонин газрын зураг сканнердах HD Contexзэрэг орчин үеийн дэвшилтэт 3 төрлийн сканнерууд, өндөр хүчин чадалтай сервер компьютерууд болон стореж сервер бусад сүлжээний тоног төхөөрөмжүүд суурилуулж дижитал уншлагын танхимын системийг боловсруулан нэвтрүүлж эхэллээ.
Уг дижитал номын сангийн нээлт өнөөдөр болох бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга оролцох юм.
Үндэсний номын сан нь 1921 онд Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд байгуулагдаж, 1924 оноос гадаад солилцооны ажиллагаа эхэлсэн бөгөөд 1991 онд Олон улсын номын сангийн холбоонд гишүүнээр элсч, өнөөгийн байдлаар 70 гаруй орны 100-гаад номын сан, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтранажиллаж ном хэвлэлсолилцох, туршлага судлах, хамтран төсөл хэрэгжүүлэх, эрдэмшинжилгээний хурал зөвлөлгөөн, сургалт зохион байгуулах зэргээр хамтран ажиллажбайгаа юм байна.
Эдүгээ Үндэсний номын санд Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын үеэс үүсч, Наймдугаар богд Жавзандамба хутагтаар дамжиж ирсэн номын сан, тухайн үеийн ван гүн, аграмба, гавж зэрэг хүмүүсийн хувийн номын сан, хот, хөдөө, нутаг хошуу, гадаад, дотоодоос цуглуулан хуримтлуулсан түүх, соёлын үнэт өвүүдээс бүрдсэн гар бичмэл, барын ном зохиол, хэвлэмэл болон хэвлэмэл бус олон хэлний гурван сая гаруй нэгж бүхий хосгүй үнэт сан хөмрөгтэй болжээ.
Энэхүү үнэт сан хөмрөгт зонхилон эзлэж буй хэлний болон бичгийн дурсгалуудын учир шалтгааныг онцлон тодруулбал:
1. Монголчууд Финик үсгээс гаралтай дэлхийг бүхэлд нь хамарсан үсэг бичгүүдийн аль алиныг өөртөө багтааж, тэр л бичиг үсгээрээ олон арван мянган ном зохиолоо туурвин үлдээсэн ихээхэн соёлтой ард түмэн юм. Ийнхүү эрт орой авч хэрэглэсэн, нэмж зохиосон, засаж сайжруулсан 10 гаруй бичгийн дотроос өнөөг хүртэл тасралтгүй хэрэглэгдэж ирсэн бичиг нь худма монгол буюу монголчуудын хэлж заншсанаар хуучин монгол бичиг юм. Монгол бичгийг монгол хэлт монголчууд нийтээр хэрэглэж ирсэн бөгөөд одоогийн байдлаар Монгол улсын нутаг дэвсгэрт амьдарч буй монголчууд, Хятадын Өвөр Монголын Өөртөө засах орон хийгээд зарим муж, ОХУ-ын Буриад, Халимаг монголчууд, тархан суурьшсан монгол үндэстний хэл яриа нь худма монгол бичигтэй нийцэн зохицож байдаг ба энэ бичиг дээрх дурсгалууд ихээр үлдэж чадсан юм. /Ж.Цэзэн Монгол ном.- 13-р тал/
/Болгомол хар цаасан дээр алтан үсгээр, монгол бичгээр бичсэн,
1894 он, 356 хуудастай/
2. Мөн Монголчууд Төвд мэт улс орнуудаас өч төчнөөн ном судар орчуулан хэвлэхээс гадна өөрснөө мөн төдий чинээ олон арван судар номыг төвд хэл дээр бичиж туурвисан нь бидний үед уламжлагдан ирж ийнхүү сан хөмрөгийн маань нэгээхэн хэсгийг бүрдүүлж байна.
Тухайлбал: Алт, мөнгө, ес, долоо, дөрвөн эрдэнээр бүтээсэн, Хүрээ, Нартан, Цал барын “Ганжуур", Жалзэтэмбан “Ганжуур” гэх мэт олон төрлийн “Ганжуур”, "Данжуур" их хөлгөн судруудыг нэрлэж болох юм.
Ганжуур
/Есөн эрдэнээр бичсэн, XIX зуун, 111 боть/
Данжуур
/Шунхаар, монгол бичгээр барласан, XYIII зуун/
Монголчууд ном судрыг эрт цагаас машид хүндэтгэж ирсэн бөгөөд эрхэмлэн дээдлэж явах гурван шүтээнийхээ нэг болгож
Бурхан дор мөргөмүү
Ном дор мөргөмүү
Багш дор мөргөмүү хэмээн залбирч ирсэн билээ. Ийнхүү номыг дээдэлж ирсний ачаар нүүдэлчин монголчууд хэдэн зуун жилийн турш хэвлэж, бичиж ирсэн ном судрынхаа багагүй хэсгийг өнөө хүртэл хадгалан иржээ. Үндэсний номын санд монгол, манж, төвд хэлээр бичсэн нэг сая гаруй гар бичмэл, барын ном хадгалагдаж байгаагийн дотор монгол улсад төдийгүй дэлхийд цорын ганц хувьтай ном олон байгаа аж.
Монголчууд ном бүтээх ажлыг “буянтай ажил” хэмээн үзэж хүч хөрөнгөө хайрлахгүй зориулж байсан учир ном нь зөвхөн хүмүүсийн уншдаг ном гэдэг утгаасаа хальж, урлагийн бүтээлийн хэмжээнд хүрчээ. Номыг бүтээхдээ гоё сайхан төдийгүй, өнө удаан хадгалагдах чанарыг нэн чухалчилж байжээ.
Тухайлбал: 18 дугаар зууны үед цэвэр мөнгөн хуудсан дээр алтаар бичсэн “Сандуйн жүд”, “Доржжодба”, эрдэнийг будаг болгон найруулан бичсэн “Есөн эрдэнийн Ганжуур”, зэсийг ухаж сийлэн бүтээсэн “Жадамба” судрын зэс бар, 19 дүгээр зууны эхээр зүү ороон оёж бүтээсэн “Итгэл” судар гэх мэт олон арван бүтээл хадгалагдаж байна.
/Дагва тэргүүтэй дархчууд XIX зуунд бүтээсэн. Мөнгөн хуудсыг товойлгон алтдаж, эрдэнийн чулуун шигтгээ суулгаж, 8 мөрөөр бичсэн, 111 хуудас, 222 тал/
Итгэл
/XIX зууны сүүлч, Түшээт хан аймгийн
уран хатгамалч Должин зүү ороож оёсон, 8 хуудас/
Итгэл
/XIX зууны сүүлч, Түшээт хан аймгийн
уран хатгамалч Должин зүү ороож оёсон, 8 хуудас/
Мэдээллийн эрин зуунд технологийн дэвшлийг номын санд нэвтрүүлж монгол судлалын сан хөмрөгөөс монгол Ганжуур, шунхан барын Данжуур зэрэг 3000 гаруй монгол ном судар, газрын зураг, төвд сан хөмрөгөөс Жалзэтэмбан Ганжуур /110 боть/, Цал барын Ганжуур /108 боть/ бүхий 5 төрлийн барын Ганжуур тэргүүтэй 2800 гаруй боть ном, нийтдээ 5800 гаруй ном судрыг тоон системд оруулсан байна.Ийнхүү өнөөдрөөс Монголын ном судрын хосгүй үнэт бүтээлүүд гараас гарт дамжиж үрэгдэхээс сэргийлэгдэж тоон системд шилжиж шинэ цагийн уншигчдынхаа гарт хүрч байна.