Баян-Өлгий, Увс аймгуудад газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.01-нд нийтлэгдсэн

Баян-Өлгий, Увс аймгуудад газар хөдөлжээ

Баян-Өлгий
аймгийн Улаанхус сумаас 173 километрийн зайд өчигдөр 20.40 цагийн үед
4.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Мөн Увс аймгийн Давст сумаас хойд
зүгт 47 км-ийн зайд өчигдөр  09.00 цагийн орчимд  5.1 магнитудын хүчтэй
газар хөдлөлт болсон байна.

Газар хөдлөлт сумын төвөөс зайдуу
байсан тул иргэдэд ямар нэгэн хохирол учраагүй болохыг Одон орон,
геофизик судалгааны хүрээлэнгээс мэдээллээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж