Хороолол төсөлд 1300,0 сая төгрөг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2013.05.01-нд нийтлэгдсэн

Хороолол төсөлд 1300,0 сая төгрөг зарцуулна

Дархан хотыг "Жишиг хот” болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулж, хэрэгжүүлэхэд нилээдгүй хугацаа шаардагдана гэж өнөөдөр/04,29/ болсон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Баясгалан танилцууллаа.

Аймгийн засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллгааны хөтөлбөрт "Орон сууцны жишиг хороолол”, "Мөнх ногоон хот”, "Гэр хорооллын нөхцлийг сайжруулах” хөтөлбөрүүдийг боловсруулж, хэрэгжүүлэх зорилтууд  тусгагдсан. Энэхүү хөтөлбөрүүд нь Засгийн  газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Дархан хотыг Жишиг хот болгон хөгжүүлэх зорилттой уялдаж байгаа аж. Аймгийн Засаг дарга орон нутгийхаа нөөц бололцоогоо ашиглан "Жишиг хороолол”, "Мөнх ногоон хот” төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэр гаргаж ажлын хэсгийг томилжээ.

Энэ төслүүд нь батлагдан хэрэгжих шинэчилсэн ерөнхий төлөвлөгөөний нэг хэсэг байх юм байна.

Дархан хотын нийтийн орон сууцны хорооллуудаас "Жишиг хороолол”, "Мөнх ногоон хот” төслүүдийг хэрэгжүүлэхээр Дархан сумын 6 дугаар хорооллыг сонгосон байна. Тус хороололд шинээр газар олголт хийгдэхгүй, газар доорх инженерийн шугам сүлжээ харьцангуй сайн, авто машины болон автобусны зогсоол шинээр хийгдсэн зэргийг үндэслэн уг хорооллыг сонгосон гэв.

6 дугаар хороололд төсөл хэрэгжүүлэх ажил үндсэндээ эхэлжээ. Тодруулбал: Одоогийн байгаа зам талбайг засах, ногоон байгууламжийн хамгаалалтыг сайжруулах, шинээр явган хүний зам, тоглоомын талбай, авто зогсоол, ногоон байгууламжийн ажил эхэлжээ.

Харин  "Мөнх ногоон хот”  төслийн хүрээнд тус хороололд дараах ажлууд хийгдэхээр  төлөвлөжээ.

  • 6386 м.кв талбай-д  тоглоомын талбай 4
  • 1266 м.кв талбайтай цэцэрлэгт хүрээлэн
  • 1415 м.кв талбайтай усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэн /11-р багт  барилгын суурийн ажил хийгээд олон жил баригдаагүй газар дээр/
  • 3400 м.кв талбайтай уран баримал бүхий  бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах / 16 давхар орон сууцны өмнөх талбай дээр/ юм байна.

Нийтдээ тус хороололд "Жишиг хороолол”, Мөнх ногоон хот”   төслүүдийг хэрэгжүүлэхэд  1300,0 сая төгрөг зарцуулах төсөл гараад  ба энэхүү хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох ажлуудыг ч мөн эхлүүлээд байгаа аж. "Орон сууцны жишиг хороолол”, "Мөнх ногоон хот” төслүүдийг 2013 оны 5 дугаар сарын 1-ны өдрөөс 9 дүгээр сарын 1-ний дотор  хэрэгжүүлж дуусгахаар ажиллаж байна.

Эх сурвалж: www.darkhanith.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж