
Монгол улсын багийг МШТХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Гантулга ахална. Тэмцээний үеэр болох Олон улсын хуралд МШТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Амарсанаа, Олон улсын шүүгч Т.Бат-Эрдэнэ нар төлөөлөгчөөр оролцох бөгөөд олон улсын шүүгч А.Мэндбаяр ДАШТ-ийг шүүх шүүгчээр сонгогдсон байна.
Монголын шигшээ багийн дасгалжуулагчаар Т.Энхтөр, Б.Энхбаатар нар ажиллах бөгөөд эрэгтэй, эмэгтэй багийн бүрэлдэхүүнийг танилцуулья.
Эрэгтэй баг:
Багийн ахлагчаар спортын мастер Э.Лхагвасүрэн (2005, 2013 оны улсын аварга)
- ОУХМ Л.Алтантулга (Улсын дөрвөн удаагийн аварга)
- Спортын мастер Я.Бэгз (2013 оны улсын аваргын хүрэл медальт)
- Залуу тоглогч Б.Мөнх-Оргил
Эмэгтэй баг:
Багийн ахлагчаар ОУХМ Б.Батхишиг (Улсын зургаан удаагийн аварга)
- Спортын мастер Б.Энхжин (2013 оны улсын аварга)
- Залуу тоглогч Н.Дэлгэрмаа (2013 оны өсвөрийн улсын аварга) нар багтсан байна.
Сануулахад, Багийн ДАШТ тэгш тоотой жилд, ганцаарчилсан төрлийн ДАШТ сондгой тоотой жилд болдог. Өнгөрсөн жил Германд болсон багийн 51 дэх удаагийн ДАШТ-нд эрэгтэйчүүд Е ангилалдаа нэг ч хожигдолгүй (Киргизстан, Тринидад ба Тобаго, Либери, Куракао, Фароэн арал, Исланд, Ямайк, Шриланк) хэсэгтээ түрүүлж 120 орноос 96-р байрт орсон. Эрэгтэй багийн хувьд ирэх жил Япон улсад болох багийн ДАШТ-нд чансаа ахин оролцоно. Харин эмэгтэйчүүд өнгөрсөн жил С хэсэгт нэг хожилтой тэмцэээнээ өндөрлөж 96 орноос 70-р байр эзэлж байв.