
Монголын радиогийн “Малчин” нэвтрүүлгийн сүлд дуу болох “Таван эрдэнэ” дууг мэдэхгүй монгол хүн гэж үгүй. Б.Лувсандоржийн шүлэг, З.Батсүхийн аялгуугаар бүтэж ЦДБЭЧ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Д.Тунгалаг анх амилуулсан “Таван эрдэнэ” хэмээх уг гайхалтай дууг өнөө цагт дуучин П.Жимсээ дахин сэргээн дуулсан. Харин дуучин П.Жимсээ “Таван эрдэнэ” дуугаар нэрлэсэн анхны бие даасан тоглолтоо өнөөдөр 19.20 цагаас Монгол бөхийн өргөөнд толилуулах гэж байна. Түүний тоглолтод Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, Г.Мэнд-Оёоо, Ч.Сангидорж, Соёлын тэргүүний ажилтан Б.Пүрэвсүрэн, Т.Найданжав, Л.Төмөрбат, Н.Баянмөнх нарын хөгжим, яруу найргийн сор болсон бүтээлүүд эгшиглэх аж.
Түүнтэй хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.
Г.ДАША