Бага тэнгэрийн аманд гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.04.30-нд нийтлэгдсэн

Бага тэнгэрийн аманд гал гарчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын Бага тэнгэрийн аманд өнөөдөр 15:00 цагийн орчимд ой хээрийн түймэр гарчээ. Гал түймрийн талаар Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай албаны 105 дугаарт өнөөдөр 15:40 цагт дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 14 дүгээр анги, Нийслэлийн аврах ангийн 40 гаруй албан хаагч шуурхай ажиллаж, галыг унтраасан байна. Аврагчид нэг цаг гаруй ажиллаж, галд өртөн шатаж байсан гурван га гаруй газрын түймрийг унтраажээ. Хохирлын хэмжээ болоод галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж