Жейми Фокс мюзиклд тоглоно

Хуучирсан мэдээ: 2013.04.30-нд нийтлэгдсэн

Жейми Фокс мюзиклд тоглоно

“The Great White Hype”, “Booty Call”, “Django Unchained” бүтээлүүдээрээ үзэгчдийн танил болсон Холливудын нэрт жүжигчин Жейми Фокс “Annie" нэртэй нэгэн шинэ мюзиклд тоглохоор болсон байна. Энэхүү уран бүтээл нь “Little Orphan Annie” зохиолоос сэдэвлэсэн бүтээл гэнэ. Жейми Фоксын хамт уг мюзиклд Жеймс Ласситер, Жада Пинкет Смит болон түүний нөхөр, Холливудын од Уилл Смит нар хамтран ажиллаж байгаа юм байна.

"Annie" мюзикл ирэх 2014 оны арванхоёрдугаар сараас эхлэн үзэгчдийн хүртээл болох аж. “Django Unchained”-ийн од Фокс дээрх уран бүтээлээс гадна ирэх зургадугаар сард нээлтээ хийх найруулагч Роланд Реммириксийн “White House Down” бүтээлд мөн тоглож байгаа юм байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж