
О.Дамбийням нь Монгол Улсаас БНПУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар 2008-2012 онд ажиллахдаа Монгол-Польшийн харилцааг хөгжүүлэх, ялангуяа дээд хэмжээний айлчлалуудыг хэрэгжүүлэх, эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд үр бүтээлтэй ажилласныг үнэлж, Польшийн Засгийн газар ийнхүү төрийн дээд шагналаар шагнасан байна.
Шагнал гардуулахад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн найрамдлын Бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, БНПУ-аас Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Хомейцки болон албаны бусад хүн байлцав.
А.АМАР