
Нидерландын хатан хаан Беатрикс өнөөдөр том хүү Уиллем-Александрт хаан ширээгээ шилжүүллээ. Ингэснээр Нидерланд улс 120 гаруй жилийн дараа анх удаагаа эзэн хаантай болсон байна. Өдгөө 75 настай хатан хаан Беатрикс Нидерландын хаан ширээнд 33 жилийн турш заларсан юм. Нидерландын хатан, хаан Беатрикс албан ёсоор хаан ширээнээс татгалзах бичиг баримтанд гарын үсэг зурснаар угсаа залгамжилсан ханхүү Уиллем-Александар хаан ширээнд залрах аж.
46 настай Ханхүү Уиллем-Александрын хувьд Нидерланд, Уэльст түүхийн чиглэлээр боловсрол эзэмшсэн нэгэн бөгөөд 1985-1987 оны хооронд Нидерландын эзэн хааны тэнгисийн цэрэгт алба хаасан аж. Тэрээр эхнэр Максиматай гэрлээд 11 жил болж байгаа ба гурван охинтой юм байна.
Нидерландын хатан хаан Беатрикс хаан ширээнээсээ буух тухай өнгөрсөн нэгдүгээр сард олон нийтэд зарлаад байсан билээ.