Эрхэмсэг хатагтайн гангараа болоод имиж нь үсэндээ хатгасан цэцэг. Цэцгэн гоёл хатагтай Ан Сан Су Чи хоёрыг салгаж ойлгох аргагүй. Эх орондоо бол цэцэрлэгээсээ түүсэн амьд цэцэг үсэндээ хатган гоёдог энэ хатагтай дэлхийн хаа ч явсан цэцэгтэй хавчаараар гангардаг. Монголд байх хугацаандаа ч хатагтай Ан Сан Су Чи өглөө, өдөр, оройдоо өнгө өнгийн цэцэгтэй хавчаараар үсээ гоён өөр хэнтэй ч адилгүй өнгө төрхөө тодотгосоор байгаа.
Харин хатагтайг ТББ-уудын төлөөлөлтэй уулзах үеэр хүний эрхийн хуульч М.Ичинноров үсэндээ цэцэг хатган ирж Ан Сан Су Чи хатагтайн фен гэдгээ харуулав.
Бас арабын ертөнцийн хүний эрхийн төлөө тэмцэгч, Йемений сэтгүүлч, Нобелийн шагналт хатагтай Т.Карман толгойн гоёмсог алчуурыг өдөрт хэдэнтээ сольж нөмрөн ислам шашинт бүсгүйн дэгжин төрхийг харуулж байлаа.