Пакистанд амиа золиослогч халдлага үйлджээ

Хуучирсан мэдээ: 2013.04.30-нд нийтлэгдсэн

Пакистанд амиа золиослогч халдлага үйлджээ

Пакистаны Хайбер-Пахтунхва мужийн Пешавар хотод мотоцикл хөлөглөсөн амиа золиослогч хөл хөдөлгөөн ихтэй их сургуулийн гэх автозам дээр бөмбөг дэлсэлсний улмаас есөн хүн амь үрэгдэж, 29 хүн гэмтэж бэртжээ. Хохирогчдын дунд Афганистаны хоёр иргэн байсан бөгөөд нэг нь дипломат ажилтны хүү, нөгөө нь дүрвэгчдийн асуудал хариуцсан атташе байсан байна. Пакистаны цагдаагийн албаныхны үзэж буйгаар амиа золиослогч цагдаагийн эргүүлийн автомашиныг дэлбэлэхээр санаархан халдлага үйлдсэн гэнэ.

Пакистаны албаныхны зүгээс амиа золиослогчийн халдлагыг ирэх тавдугаар сарын 11-нд болох сонгуультай холбон тайлбарласан бөгөөд үүнд Талибан бүлэглэлийг буруутгаж байгаа аж. Талибан бүлэглэл нь өнгөрсөн Хайбер-Пахтунхва мужийг үндэсний “Авами” намынхан захирах болсон цагаас буюу өнгөрсөн 2008 оноос хойш тус мужид энэ мэт халдлага үйлдэх нь эрс ихэсчээ. “Авами” намаас мэдэгдснээр өнгөрсөн таван жилийн хугацаанд Талибан бүлэглэлийн халдлага дайралтын улмаас тус намын 700 гаруй идэвхитэн амь үрэгдсэн байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж