Сирийн төр иргэдээ химийн бодисоор хордуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.30-нд нийтлэгдсэн

Сирийн төр иргэдээ химийн бодисоор хордуулжээ

 -ХИМИЙН ЗЭВСЭГТ ХОРДСОН ГЭХ СИРИЙН ИРГЭД ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЭЖ,ТЭДНИЙ  БИЧЛЭГ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ЦОЧРООВ-

Сирийн хувьсгал өдийг  хүртэл үргэлжилсээр байна. Хувьсгал гэхээсээ илүү ард түмнийхээ өөдөөс зэвсэглэсэн төр засгийн арми хий­гээд сөрөг хүчний зэвсэгт дайчдын хооронд өдөр шөнөгүй ширүүн тулаан болсоор байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар АНУ тэргүүтэй барууны холбоотон орнууд Сирийн сөрөг хүчнийхэнд нууцаар зэвсэг нийлүүлсээр байгаа аж. Тиймээс Сирийн арми үүнийг зүгээр харж чадахгүй гэдгээ удаа дараа илэрхийлж, тэдний эсрэг химийн зэвсэг ашиглах болжээ. Цахим ертөнцөөр Сирийн дайны эргэн тойронд болж буй үйл явдлын бичлэгүүд цацагдсаар байна. Энэ дунд химийн зэвсэгт хордож эмнэлэгт хүргэгдсэн иргэдийн айм­шигтай бичлэгүүд ч ихээр гарах болж. Энэ бол баримт. Химийн зэвсэгт хордсон гэх хүмүүсийн амнаас нь хөөс сахарч, нүд нь улаанаар эргэлдэж буй тэдний хувьд амьдралын эцсийн мөчөө хүлээх болжээ. Иймд НҮБ-ын зүгээс өчигдөр “Сирийн арми химийн зэвсэг хэрэглэлээ. Тус улсад энхийг сахиулах ажиллагаа явуулах тал дээр дахин хуралдаж, санал хураах цаг ирсэн. Маш хүнд цаг ирээд байна” гэсэн мэдэгдлийг хийсэн.

Иргэд нь гудамж талбайгаар явж, агаар салхинд байж болохгүй тийм хүнд байдалд өнгөрсөн бямба гарагийн шөнөөс эхлэн шилжсэн талаар CNN агентлаг мэдээлэв. Сирийн Засгийн газрыг орхиж, сөрөг хүчинд нэгдсэн Сирийн улстөрч, Элчин сайд асан Наваф Фарес эрх баригчид химийн зэвсэг хэрэглэхээс буцахгүй. Химийн зэв­сэгт хордсон иргэд үүнийг баталлаа. Дэлхий нийт бидэнд туслах цаг ирээд байна гэх байр суурийг илэрхийлжээ.

Эх сурвалжийн мэдээлж буй­гаар Сирийн сөрөг хүчний эсрэг тус улсын армиас гадна зарим нэг террорист бүлэглэл байгааг ч онцолсон юм. АНУ тэргүүтэй өр­нөдийн орнууд Сирийн Ерөн­хийлөгч Башар Аль Ассадыг огц­руулж, түүний дэглэмийг унагах цэр­гийн ажиллагаа явуулахаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудтай хэлэлцэж буй авч ОХУ, БНХАУ эсэргүүцсэн хэвээр байгаа. ОХУ-ын байр суурьтай холбогдуулан НҮБ-ын тусгай төлөөлөгч Кофи Аннан Сирийн асуудлаар  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Пу­тинтай уулзахаар хүсэлт тавиад буй.

Ажиглагчид Сирийн арми химийн зэвсэг хэрэглэсэн талаар янз бүрийн таамаглал дэвшүүлсээр бай­на. НҮБ-аас ОХУ болон БНХАУ-ын байр суурийг үл хамаа­ран энхийг сахиулж, Сирийн ард иргэдийг аврах үйл ажиллагаа явуулж магадгүй байгаа юм. Эсвэл АНУ тэр­гүүтэй орон Сири улсын армид агаараас цохилт өгөх. BBC агент­лагийн мэдээлж буйгаар “Ма­гадгүй нөхцөл байдал олон улсын эрх баригчдын шийдвэрээр ший­дэгдэхгүй бол сөрөг хүчинд байлдааны онцгоц нийлүүлэх байх” хэмээн мэдээлсэн. Үнэхээр нөх­цөл байдал химийн зэвсэг гэж иргэдийн эрүүл мэнд, аюулгүй бай­далд ноцтой асуудал үүсгэж бай­гаа бол өөрөөр хандах талаар НҮБ-ын аюулгүй зөвлөл дахин анхаарууллаа.

Өмнө нь тэдэнд нотолгоо баримт хэрэгтэй байсан. Харин энэ удаад Сирийн иргэд, сөрөг хүчнийхэн химийн зэвсэг хэрэглэсэн гэх нотолгоо баримтуудыг нэгтгэн НҮБ-ын төв байр руу илгээжээ. Гол нь Сирийн арми ямар ч ирээдүй байхгүй болсон ч юуны төлөө ийн­хүү ард түмнийхээ өөдөөс буу шагайж, химийн зэвсэг хэрэглэж байгаа нь хачирхалтай. Сирийн арми сөрөг хүчнийхнийг одоо удаан тогтоож дийлэхгүй. Сирийн томоохон хотуудын ихэнхийг нь сөрөг хүчнийхэн эзэлсэн байгаа. Иргэдийнх нь дөрөвний нэг хувь нь амиа алдаж, хөрш орнууд руу дүрвэсэн байдалтай байна. Хамгийн гол нь Сирийг химийн зэвсэг хэрэглэсэн талаарх баттай баримт АНУ-д одоохондоо байхгүй байсан юм. Тиймээс л тэд ямар нэг арга хэмжээ авахгүй байсаар өдийг хүрсэн.

Нөгөө талаар Израйлийн зүгээс Сирийг химийн зэвсэг хэрэглэсэн талаар бас нэг баримтыг дэлгэсэн аж. Израйлийн Тель-Авив хотод болсон олон улсын аюулгүй байдлын хурал дээр Сирийн Засгийн газар сөрөг хүчинтэйгээ тэмцэхдээ химийн зэвсэг хэрэглэсэн хэд хэдэн баримтуудыг дэлгэжээ. Гэхдээ тэнд нь иргэд өртсөн талаар ямар ч баримт байгаагүй юм. Тиймээс “Хангалттай нотлох баримт болж чадахгүй” хэмээн үзэж буцаажээ. Израйлийн цэргүүд “Үхэлд хүргэх аюултай хий хэрэглэсэн байж болзошгүй. Олон улсын хамтын нийгэмлэгээс хатуу, хариу арга хэмжээ авахгүй бол тэд химийн зэвсгээ цаашид  хэрэглэсээр байх болно” гэдгийг анхааруулжээ. 

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Сири химийн зэвсэг бүтээсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гарч байсан. Гэхдээ дэлхий нийт Си­рийг химийн зэвсэгтэйг мэдэж бай­сан. Дайны зориулалттай химийн зэвсэгийн тоогоо сүүлийн нэг жилийн дотор Сирийн эрх баригчид хоёроос гурав дахин нэмсэн талаар АНУ-ын Батлан хамгаалах яамны цахим хуудсанд онцолсон. Магадгүй ОХУ-ын хувьд Ойрхи Дорнодод өөрсдийн нөлөөллөө хадгалж үлдэхийн тулд Сиритэй харилцаа холбоо сайн байлгахыг чухалчлахыг үгүйсгэх­гүй. Гэхдээ дайны хөлд эн­гийн номхон иргэд амиа алдаж байгаа нь харамсалтай. Уг нь В.Пу­тин Сирийн эрх баригчдад хандан “Сирийн арми, эрх баригчид ард түмнийхээ эсрэг ямар нэг цэргийн ажиллагаа явуулахыг хатуу эсэр­гүүцэж байна” гэсэн.

“Foreign Policy” сонинд Америкийн дипломатууд Турк болон Вашингтоныг зорин Сирийн Засгийн газар иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн талаарх мэдээллийг баримтжуулахаар тус улс руу явсан талаар мэдээлсэн. Гэвч төлөөлөгчид тухайн үед ямар нэг баримт нотолгоо олчих зүйл илрүүлээгүй бололтой ажиллагаа нь бүтэлгүйтсэн байна. Өнөөдөр болж баримттай үйл явдал “Башар Аль Асадын ноёрхлын сүүлийн алхам байсан уу” гэдгийг удахгүй болох хурлын шийдвэр харуулна. Сирийн армид химийн таван төрлийн зэвсэг байгаа талаар зарим хэвлэл онцолсон юм. Тодруулбал агаараас задрах, газар доор зад­рах, удаан уусах, арьс түлж, хоо­лой загатнуулах замаар таваас 10 секундын түргэн үхэл гэсэн үндсэн таван химийн зэвсэг байгаа бололтой. Агаараас задрах нь хүний арьс гуужуулж, гурван минутын дотор үхэлд хүргэдэг дэлхийд хамгийн түгээмэл химийн зэвсэг аж. Ямартай ч баримт нотолгоог НҮБ нягталж үзээд дараагийн арга хэмжээг авах талаар CNN агентлаг онцлов.

Б.БААТАР
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж