Мөстлөгийн үе 200 жил үргэлжилж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2013.04.30-нд нийтлэгдсэн

Мөстлөгийн үе 200 жил үргэлжилж болзошгүй


Дэлхийн
дулаарлыг мартагтун, тун удахгүй дэлхий маань 250 жил үргэлжлэх хүйтрэлтэй
золгох гэж байна. Оросын эрдэмтдийн үзэж буйгаар нарны илч 200 жил тутам
буурдаг бөгөөд үүний улмаас дэлхийн уур амьсгал тун удахгүй нэлээд хэдэн хэмээр
буурах гэнэ.

Дэлхий дээр хамгийн сүүлд ийм хүйтрэл 1650-1850 оны хооронд тохиосон бөгөөд
тухайн үеийг “Бага мөстлөгийн үе” гэж нэрлэдэг билээ. Тэрхүү 200 жилд Их
Британи улсад л гэхэд ихэнх гол мөрнүүд нь өвлийн цагт тэс хөлдөж байсан агаад,
үүний нотолгоо болж Темза мөрөн дээгүүр хүмүүс тэшүүрээр гулгаж буй зургууд
үлдсэн байдаг.

Тэгвэл түүнтэй төстэй ээлжит мөстлөгийн үе 2030 эсвэл 2040 оны орчмоос эхлэх
бололтой.

Гэхдээ Санкт Петербургийн Пулково одон орон судлах төвийн судлаачид удахгүй
болох мөстлөг нь дундад зууны үеийнхтэй адил эрс хүйтэн болохгүй гэж үзэж
байгаа аж. Судлаач Ю.Наговицин энэ талаар “Нарны үйл ажиллагаа буурч байгаа нь
илт байгаа. Энэ талаас нь авч үзвэл 200-250 жил үргэлжлэх хүйтрэлийн үе дэлхийд
айлчлан ирж болзошгүй. Гэхдээ энэ нь 17-р зууных шиг их хүйтэн байхгүй болов
уу” гэжээ.

Харин ОХУ-ын Шинжлэх ухааны академийн эрдэмтэн В.Котляков “Энэ зууны эцэс
хүртэл дэлхийн дулаарал үргэлжлэнэ гэсэн үндэслэл алга. Уур амьсгал нь халуун,
хүйтэн болон хуурай, чийглэг гэсэн мөчлөгөөр үргэлжилдэг. Уур амьсгал хүйтэрч
эхэлж буйн шинж тэмдэг аль хэдийнэ мэдрэгдэж эхэлсэн бөгөөд энэ хандлага ойрын
жилүүдэд улам нэмэгдэх биз ээ. Хүний үйл ажиллагаа, үйлдвэржилтийн нөлөө нь
хүрээлэн буй байгаль орчинд ихээхэн нөлөөлж байгаа ч байгалийн хүч чадал үүнээс
хэд дахин хүчтэй” хэмээн өгүүлсэн байна. 

http://nationalgeographic.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж