
ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байх үедээ галд өртөж, түлэгдсэн Ш.Батбаярын ар гэрийнхэн УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандаж өргөдөл гаргажээ. Ш.Батбаяр нь өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд хорих ангийн тусгаарлах өрөөнд саатуулагдаж байх учир битүүлгээр түлэгдсэн юм. Энэ талаар УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүн О.Баасанхүү “Цагдан хорих ангийн тусгаарлах өрөөнд гарсан галын шалтгааныг мэргэжлийн хүмүүсээс тогтоолгох шаардлагатай байна. Өмнө гарсан галын дүгнэлт хэн нэгний захиалгаар гаргасан байж болзошгүй гэж хардаж байгаа юм билээ” гэсэн юм.
Ш.Батбаярын биеийн 40 хувь түлэгдсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт хоёр гарын арьс нөхөх мэс засал хийлгээд байгаа юм.
Д.ЖАРГАЛ