АН-ын бүлэг хуралдаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.04.30-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг хуралдаж эхэллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг яг одоо Төрийн ордны “А” танхимд хуралдаанаа эхлүүлээд байна. Уг хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор УИХ-ын дэд даргыг сонгох тухай асуудал багтжээ.

Мөн УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны “Б” танхимд хуралдаж байна. Бүлгээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Олон нийтийн радио, телевиз дээр зарим хуулийн хэрэгжилттэй танилцсан дүн зэрэг энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар орох асуудлыг хэлэлцэх юм байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж