2, 7-гоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2013.04.30-нд нийтлэгдсэн

2, 7-гоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүй

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал энэ сарын 26-29-нд нийслэл хотноо болж, өндөрлөсөн. Бага хурлын арга хэмжээний үеэр гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний ачаалал үүсэхээс сэргийлж автомашинуудыг улсын дугаарын сүүлийн орны тэгш, содгойгоос хамаарч хязгаарлалт хийсэн юм.

Энхүү хязгаарлалт өчигдрөөр дуусгавар болж, өнөөдөр урьдын адил 2 ба 7-гоор төгссөн улсын дугаартай автомашинууд 08-22.00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнд оролцохгүй юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж