
Дэлхий нийтээр хүүхдийг зодож шийтгэхгүй байх өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хүүхдийг ивээх сантай хамтран өнөөдөр 14.00-16.00 цагт Тусгаар тогтнолын талбайд өдөрлөг зохион байгуулах ажээ. Өдөрлөгийн үеэр хүүхдийг хэрхэн зөв хүмүүжүүлэх, зөв харилцах талаар иргэдэд мэдээлэл өгөх юм байна.
Д.ЖАРГАЛ