Хуучирсан мэдээ: 2013.04.30-нд нийтлэгдсэн

Ягаахан бүжингүүд

Ягаахан
бүжингүүд… Уулын энгэрт амьдардаг энэ бүжингүүдийн аав нь зураач
Ж.Гэрэл. Урвайсан, гомдсон, үл ялиг инээмсэглэсэн… Яг амьд юм шиг
ягаахан бүжингүүдийг тэр уулын энгэр дүүргэсэн халтар хожуулуудыг
хайрлаж, өрөвдсөндөө урлажээ. Энэ бол нийгэмд болоод хүмүүст өгч байгаа
сануулга, инстолляци урлагаар илэрхийлсэн тэмцэл юм.

Гачууртын
аман дахь түүний сонгосон талбайд 12000 орчим хожуул бий. Зураач Ж.Гэрэл
2030 оноос урьтаж энэ талбайдаа 2500 гаруй бүжин бүтээх даалгаврыг
өөртөө өгчээ. Байгалийг хайрлах ийм халуун сэтгэлээр бүтэж байгаа ягаан
бүжингүүдийг “Гэрэлт зул” төсөл хэмээн овоглодог.

Одоо тэнд
эргэж амилсан 600 гаруй хожуул, эгдүү хүрмээр хөөрхөн бүжингүүд амьдарч
байгаа. Хамгийн гунигтай нь, хүмүүс бидэн рүү хар тэнхээгээрээ
“хашхичан” уйлж байгаа бүжингүүдийг дайрлага дайрчээ. Ягаахан
бүжингүүдийн чих нь хугарч, амь тасран, эсэн мэнд үлдсэн бүжин цөөхөн
болсныг эзэн нь халаглан ярьсан байв. Яагаад тэр вэ… Ягаахан бүжингүүд
ямар гэм хийсэн гэж?

Зураач
Ж.Гэрэл 2008 оноос “Гэрэлт зул” төсөл хэрэгжүүлж, Гачууртын амны
сүйтгэгдсэн модны хожуулаар бүжин урлаж эхэлжээ. /Зургуудийг зураач
Ж.Гэрэлийн хувийн зургаас ашиглав/.



Б.БАЯСАХ
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №009

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж