
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Тэнгис”, “Өргөө” кино театрт гарч буй монгол кинонуудын ашиг орлогыг долоо хоног бүр нээлттэй зарлаж буй билээ. Тэгвэл, “Милл” кино компанийн хоёр дахь бүтээл “Шарталт” инээдмийн уран сайхны кино өнгөрсөн долоо хоногт ашиг орлогоороо тэргүүлжээ. Дөрөвдүгээр сарын 26-нд нээлтээ хийсэн тус кино өнгөрсөн хугацаанд 17 сая төгрөгийн орлого олсон байна. Тус киноны найруулагчаар Л.Лхагважаргал, продюсероор Д.Мөнхбат ажилласан бөгөөд гол дүрүүдэд жүжигчин Ц.Батхуяг буюу Амбий, Б.Баатархүү, Б.Бямбацогт нар тогложээ.
Харин жагсаалтын хоёрдугаарт “LVA entertainment”, “Absolute Pictures” болон “Logic Film”-ийн хамтын бүтээл "Дурлалын гэмт хэрэг" нэртэй кино 16,5 сая төгрөгийн орлогоор, гуравдугаарт “Imagination film”-ийн бүтээл “Эрэмдэг” кино 9 сая төгрөгийн орлогоор бичигджээ.
Д.ЖАРГАЛ