
Хойд Солонгосын нийслэл Пхеньянд Английн нийслэл Лондон хотын бэлэг тэмдэг болсон алдарт “Big Ben” /Elizabeth Tower/ цагт цамхаг сүндэрлэх тухай “Associated Press” агентлаг мэдээлжээ. “Бяцхан дэлхий” нэртэй цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэх “Big Ben”-ий дууриамал хувилбар 2013 онд багтаж нээлтээ хийх гэнэ. Түүнчлэн тус цэцэрлэгт хүрээлэнд Францын Парис хотод орших алдарт Эйфелийн цамхгийн хуулбар ч мөн сүндэрлэх бөгөөд бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн 2010 оноос эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр “Бяцхан дэлхий” гэх цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил өдгөө Хойд Солонгосын нийслэл Пхеньяны төвийн Чангжон гудамжинд ид өрнөж байгаа гэнэ. Түүнчлэн тус гудамжинд “Hershey"s Kisses”, “Coca-Cola”, “Doritos” зэрэг брэндийн супермаркетууд үйл ажиллагаа явуулдаг аж.
Олон улсын мэдээллийн “Associated Press” агентлаг нь Хойд Солонгост салбараа нээж, үйл ажиллагаа явуулах албан ёсны эрх бүхий цорын ганц гадны хэвлэл мэдээллийн хэрэгсэл билээ.