Toshiba шинэ брэндээ зарлалаа

Хуучирсан мэдээ: 2013.04.30-нд нийтлэгдсэн

Toshiba шинэ брэндээ зарлалаа

Японы алдарт Toshiba компани компьютерийн Kira нэртэй брэнд үүсгэж буйгаа зарлалаа. Уг брэндийн хамгийн анхны бүтээгдэхүүн нь Kirabook нэртэй лэптоп аж. Kirabook нь хэт нимгэн загвартай, 13.3 инчийн 2560 x 1440 дэлгэцтэй,1.17 кг жинтэй, ердөө 0.7 инчийн зузаантай. Windows 8 үйлдлийн системтэй.

Энэхүү лэптопын урьдчилсан захиалга ирэх сарын 3-наас эхлэх ба 12-ноос эхлэн томоохон онлайн дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлнэ.

Үнийн хувьд процессороосоо хамаарч Core i5-тай нь 1599, Core i7-той нь 1,999 ам.даллар байх юм байна.

Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж